Уул уурхайн мэргэжлийн холбоод Mongolia Mining үзэсгэлэнтэй хамтран ажиллана | The Council of Professional Mining Associations will cooperate with Mongolia Mining Exhibition

Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодыг эгнээндээ нэгтгэсэн УУМХЗ Mongolia Mining олон улсын уул уурхайн үзэсгэлэнтэй хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт УУМХЗ-ийн Тэргүүн доктор, профессор Д. Цогбаатар, Mongolia Mining үзэсгэлэнгийн зохион байгуулагч Mайнэкс Монголиа ХХК-ийн Ерөнхий захирал Т. Баттулга нар гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа эхлүүллээ. 

 Энэхүү санамж бичгийн зорилго нь Mongolia Mining олон улсын уул уурхайн үзэсгэлэнд УУМХЗ-ийн гишүүн уул уурхайн мэргэжлийн холбоодыг идэвхтэй оролцуулан, тэдгээр байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, гишүүд, салбарын мэргэжилтнүүдийг мэдээллээр хангах, ур чадварыг дээшлүүлэх, харилцаа холбоог өргөжүүлэх, үзэсгэлэнгийн үйл ажиллагааг мэргэжлийн тал руу илүү өргөтгөх чиглэлээр хамтран ажиллахад оршино.

Хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны 10 сарын 08-10-ний өдрүүдэд болох Mongolia Mining 2024 үзэсгэлэнгийн үеэр уул уурхайн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтууд, хэд хэдэн мэргэжлийн холбооны өнөө жилийн уулзалтыг зохион байгуулахаар болж, үзэсгэлэнгийн үйл ажиллагааны хөтөлбөрт орууллаа. Ийнхүү Mongolia Mining үзэсгэлэн нь уул уурхайн техник технологийн худалдаа, маркетингийн үйл ажиллагаанаас гадна салбарын салбарын инженер, техникийн ажилтнууд уулзах, туршлага солилцох,  шинэ мэдээлэл авах, суралцах орчин байх боломжийг нэмэгдүүллээ. 

The Council of Professional Mining Associations has signed a memorandum of understanding with the international Mongolia Mining Expo. Dr. Tsogbaatar, President of the Council of Professional Mining Associations (CPMA), and Mr. Battulga, General Director of Minex Mongolia LLC, the organizer of the Mongolia Mining Expo, signed the agreement to initiate this collaboration.

 

The purpose of this memorandum is to actively involve the member associations of CPMA in the Mongolia Mining Expo, support their cooperation, provide information to members and industry professionals, enhance skills, expand communication, and further professionalize the expo activities.

As part of this collaboration, during the Mongolia Mining 2024 Expo, scheduled for October 08-10, various training sessions for mining professionals and several annual meetings of professional associations will be organized and included in the expo program. This collaboration will make the Mongolia Mining Expo not only a venue for the trade and marketing of mining technology but also a platform for industry engineers and technical staff to meet, exchange experiences, acquire new information, and learn.

08

Leave a Reply

en_USEnglish